1-2 өрөө цөөхөн байр үлдлээ. Захиалгаа хурдан өгөөрэй. Утас : 5515-0555, 9914-8719
Palms
 Rooms - Guestrooms
"GOLDEN PARK" ЦОГЦОЛБОР ХОТХОН

Нийслэл Улаанбаатар хотын XXI зууны шинэ өнгө төрх, орон сууцны барилга төлөвлөлтийн шинэ чиг хандлагыг тодорхойлж буй “Голден Парк” цогцолбор хотхоныг танилцуулж байна.

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА:  Өндөр зэрэглэлийн тохилог орон сууцны хорооллын эхний байр 2010 оны 1-р улиралд ашиглалтанд орсон. Голден Парк хотхон нь сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төв, супермаркет үйлчилгээний төв, иж бүрэн спорт цогцолбор зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагад тохирсон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтойгоор төлөвлөгдсөн.  Оршин суугчид гэрээсээ хими цэвэрлэгээ, хүүхэд асрах үйлчилгээ, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах зэрэг үйлчилгээг утсаар захиалах боломжтой. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай, оршин суугчдын аюулгүй байдал бүрэн хангагдсан.
БАЙРЛАЛ: Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд орчин үеийн барилга төлөвлөлтийн шинэ хандлага бүхий интерьер, экстерьер дизайнтай, дэвшилтэт технологи бүхий инженерийн шугам сүлжээтэй, жишиг загвараар баригдаж байгаа 5000 айлын үйлчилгээтэй орон сууцны “Голден Парк” хотхон нь Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлаж байна.

 

 

 

 

"ЭКО КОНСТРАКШН" ХХК

  • Байгуулагдсан огноо – 2002
  • Ажилчидын тоо- 800
  • Инженер, техникийн ажилчидын тоо-40
  • 2005-2006, Чингэлтэй дүүргийн VII-р хороонд байрлах 25*8 айлын үйлчилгээний байгууллагатай 25*8 орон сууцны цогцолбор хотхон, (Баянгол-1 хотхон),
  • 2006-2007, Сүхбаатар дүүргийн IX-р хороо үйлчилгээний байгууллагатай 25*8 орон сууцны хотхон (Баянгол-2 хотхон),
  • 2007-2008, Баянгол дүүрэг VI-р хороо үйлчилгээний байгууллагатай 144*5 орон сууцны хороолол (Тэмүүлэл хотхон)
  • 2007-2008, Баянгол дүүрэг VI-р хороо 144*5 айлын үйлчилгээний байгууллагатай (Нарлаг хотхон)
  • 2006-2009, Баянзүрх дүүргийн VII-р хороо 160*4 айл, 25*6 айл, 120*4 айлын тус тус (Баянзүрх хотхон) ашиглалтанд оруулсан.

Одоо хэрэгжүүлж байгаа төсөл:
Голден парк хотхон

  • Баянгол дүүргийн 4 -р хороо иж бүрэн үйлчилгээтэй 5000 айлын орон сууцны хорооллын төсөл 2008 оноос хэрэгжүүлж эхлээд байна. 
  • Одоогын байдлаар нийт 2 блок байрыг бүрэн ашиглалтанд оруулаад байна.
  • 2010 оны сүүлээр нийт 5 блок байрилга ашиглалтанд оруулахаар эрчимтэйгээр ажиллаж байна.
  • Фитнес клуб, Ахмадуудын амрах өрөө, хүүхдийн тоглоомын талбайтай. Эдгээр үйлчилгээний байгууллагууд нь ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР үйлчилнэ. 
  • Хүний хэрэгцээний бүх үйлчилгээн нэг дор цогцлоосон.