Нийслэл Улаанбаатар хотын XXI зууны шинэ өнгө төрх, орон сууцны барилга төлөвлөлтийн шинэ чиг хандлагыг тодорхойлж буй “Голден Парк” цогцолбор хотхоныг танилцуулж байна.
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА: Өндөр зэрэглэлийн тохилог орон сууцны хорооллын эхний байр 2010 оны 1-р улиралд ашиглалтанд орсон. Голден Парк хотхон нь сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төв, супермаркет үйлчилгээний төв, иж бүрэн спорт цогцолбор зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагад тохирсон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтойгоор төлөвлөгдсөн. Оршин суугчид гэрээсээ хими цэвэрлэгээ, хүүхэд асрах үйлчилгээ, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах зэрэг үйлчилгээг утсаар захиалах боломжтой. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай, оршин суугчдын аюулгүй байдал бүрэн хангагдсан.
БАЙРЛАЛ: Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд орчин үеийн барилга төлөвлөлтийн шинэ хандлага бүхий интерьер, экстерьер дизайнтай, дэвшилтэт технологи бүхий инженерийн шугам сүлжээтэй, жишиг загвараар баригдаж байгаа 5000 айлын үйлчилгээтэй орон сууцны “Голден Парк” хотхон нь Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хорооллын нутаг дэвсгэрт байрлаж байна.
Одоо хэрэгжүүлж байгаа төсөл:
Голден парк хотхон